Монголд зэсийн үйлдвэр барих төслийн дараагийн шатанд Хятад, Швейцарын компаниуд шалгарчээ
Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрт түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан билээ. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын ахалж буй тус ажлын хэсэг төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлснээс долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ. Ажлын хэсэг эдгээрээс дараах компаниудыг сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгаруулсан байна. Үүнд, БНХАУ-ын NFC, “Tiangxi Copper” компани, мөн тус улсын ”Liantou New Energy Technology”, “China ENFI Engineering Corporation”, “Shanxi Northern Copper Industry” гурван компанийн түншлэл, Швейцарын “Glencore International AG” компани шалгарчээ. Ажлын хэсэг эдгээр компанид хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж, шаардлагатай мэдээ, мэдээлэл, холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг 2026 оны I улиралд багтаан дуусгана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







